ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ




 

        1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар "Хэнтий аймгийн давж заалдах” шатны шүүх хэмээн нэрлэсэн билээ. Үүнээс өмнө нь аймгийн шүүхийн дарга, гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр давж заалдах гомдол эсэргүүцлээр хэргийг хянадаг байв.

 

 

         Тухайн үеийн шүүхийн даргаар Д.Галсанпунцаг, М.Цэгмид, Ц.Рашзэвэг, шүүхийн гишүүнээр Т.Энхтуяа, Т.Хадхаан, Г.Мооноцагаан нар нар ажиллаж байсан бөгөөд давж заалдах шатны журмаар эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэж байсан.

 

 

        Тус аймгийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Энхчулуун, Ч.Сүрэнжав, Б.Баатар, Н.Лхагвадорж, Ц.Оч нар ажиллаж байжээ. Шүүгчээр Б.Сайханцэцэг, Л.Түдэв, А.Батбаяр, Д.Цэрэндолгор, Б.Сүхгомбо, Б.Дэнсмаа, О.Баатарсүх нар ажиллаж, нарийн бичгийн даргаар Г.Дуламсүрэн, Х.Батжаргал, Ц.Мөнхтулга, Т.Ариунболд нар ажиллаж байжээ. Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүх нь Сум дундын 1, 2 дугаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний, захиргааны зөрчлийн хэргүүдийг давж заалдсан гомдол, эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, жилдээ дунджаар 120 гаруй хэргийг шийдвэрлэж иржээ.

 

 

           2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүх нь Давж заалдах шатны тойргийн журмаар буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг харъяалан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нэртэйгээр, Дорнод аймагт төвлөрөн, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн нэртэй болж өөрчлөгдөн ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаарХэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх одоо Чингис хотноо байршиж үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус шүүхэд Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дэнсмаа, шүүгчээр Б.Сүхгомбо, Я.Алтаннавч, шүүгчийн туслах Э.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог