Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих талаар

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих талаар

 

303 дугаар зүйл. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд

303.1. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

303.2. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

303.3. Цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

304 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих

304.1. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.

304.2. Энэ хуулийн 304.1-д заасан хугацааны дотор хэргийг шүүхээс шаардан авч болохгүй.

304.3. Давж заалдах гомдол, эсэргүүцлийг тогтоол гаргасан шүүхээр дамжуулан өгнө.

305 дугаар зүйл. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тухай мэдэгдэх

305.1. Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол энэ хуулийн 303 дугаар зүйлд дурдсан эрх бүхий этгээдэд шүүх мэдэгдэж, тайлбарыг бичгээр авч болно.

305.2. Анхан шатны шүүхийн тогтоолд гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийн талаархи тайлбарыг хэрэгт хавсаргана.

ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧСЭНИЙ ХОЛБОГДОЛ

Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, Нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 304 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.

 

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.

-Хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх бөгөөд шүүгч тайлбар авахын тулд хүсэлт гаргасан этгээдийг дуудах эрхтэй.

-Хэтэрсэн хугацааг сэргээсэн бол энэ тухай захирамжийг хэрэгт хавсаргаж гомдол, эсэргүүцлийн хамт аймаг, Нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.

-Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцлийг ердийн журмаар гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааг сэргээн, хэргийг гомдол, эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэх эрхтэй.

/ЭБШХ-ийн 306-р зүйл/



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог