ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

 

       Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас "Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарснаар анхны 7 шүүхийн нэг болох Хан Хэнтий уулын аймагт ардын шүүн таслах газар байгуулагдаж одоогийн Сум дундын шүүх байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан улбаатай билээ.

 

Монгол улсад орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн систем бүхий шүүхийн тогтолцоо үүсэж 1992 онд Ардчилсан улс болсноор өнөөгийн шүүхийн тогтолцоо бүрэлдсэн түүхтэй.

 

 

        1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Монгол улсын Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоог анхан шатны буюу сум, сум дундын, дүүргийн шүүх, давж заалдах хяналтын буюу аймаг нийслэлийн шүүх, давж заалдах, хяналтын буюу Улсын Дээд шүүх гэж өөрчилж шүүхийн бие даасан хараат бус байдлын баталгаааг бий болгож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьсан ба 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр "Шүүх байгуулах тухай хууль"-ийг баталж "Хэнтий аймаг дахь Сум дундын шүүх” нэртэйгээр орчин цагийн шүүхийн үүдээ нээсэн бөлгөө.

 

 

 

        Сум дундын шүүхийн анхны ерөнхий шүүгчээр (1993 оноос хойш) н.Энхжаргал, 1994 оны 7 сараас 1996 оны 5 сар хүртэл Б.Сүхгомбо ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр, үүний дараа 1996 оны 5 сараас 2002 оны хооронд Б.Дэнсмаа ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчээр П.Цэцэгдулам, Н.Адъяа, Г.Болормаа, Б.Болд, И.Боролзой, Д.Цэрэндолгор, Х.Оюунжаргал, Д.Ганзориг, Л.Цэрэндулам, Р.Булган, Н.Батчимэг, нарийн бичгийн даргаар Ожгоош, Индэрсүрэн, Аюуш, Бадамханд, Р.Бадмаа, С.Байгалмаа, Арвинтариа, Г.Дуламсүрэн, Г.Баярт, Ж.Оюунцэцэг, С.Батжаргал нар ажиллаж байв.

 

 

         Үүнээс хойш 1999 оны 04 сарын 22-ны өдрийн "Монгол Улсын шүүх байгуулах тухай” хуулиар Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийг Сум дундын 1 дүгээр шүүх, Сум дундын 2 дугаар шүүх нэртэйгээр хоёр хуваан Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдыг харьяалах Сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулж2000 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагааг явуулж иржээ.

Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчээр Г.Болормаа, шүүгчээр Н.Адъяа, А.Энхбаатар нарын зэрэг хүмүүс ажиллаж байжээ.

 

        

         Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн анхны ерөнхий шүүгчээр 2002 оноос 2006 оны хооронд Б.Дэнсмаа, 2007 оноос 2013 оны 1 сар хүртэл Д.Ганзориг нар ажилласан бөгөөд шүүгчээр П.Цэцэгдулам, О.Баатарсүх, Х.Оюунжаргал, Л.Цэрэндулам, Р.Булган, Н.Батчимэг, Л.Уянга, Ц.Дайрийжав, шүүгчийн туслахаар Н.Батцэцэг, Ураннавч, П.Амаржаргал, Ц.Эрдэнэчулуун, П.Нансалмаа, Батбаатар, Э.Одонтунгалаг, Баярцэцэг, Батцоож, Л.Наранчимэг, Б.Жавхлан, М.Пүрэвсүрэн, Х.Болорцэцэг, Б.Шинэбаяр, мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр Г.Дэлгэрцэцэг нар ажиллаж байсан. 

 

 

          Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд "Шүүхбайгуулах тухай” Монгол улсын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар Сум дундын 28 дугаар шүүх байгуулагдан ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр шүүгч Д.Ганзориг нь 2014 оны 12 сар хүртэл ажилласан ба 2014 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн тус шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Мөнхтулга, шүүгчээр Д.Ганзориг, Л.Цэрэндулам, Л.Уянга, С.Оюунчимэг, Ж.Болдбаатар нар ажиллажээ.

 

          2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар дагнасан шүүх болох Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдан 4 шүүгчийн орон тоотой шүүн таслах ажиллагааг явуулж ерөнхий шүүгчээр Ц.Мөнхтулга, шүүгчээр Д.Ганзориг, Л.Уянга, шүүгчийн туслахаар Н.Мөнгөнцэцэг, Н.Амгалан, Э.Азжаргал, Г.Мөнхномин нар ажиллацгааж байна.

 

 

          Манай шүүх жилд дунджаар 180 эрүүгийн хэрэг, 310 гаруй захиргааны зөрчлийн материал, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах болон тогтоол биелүүлэхтэй холбоотой 140 гаруй нийт 630 гаруй хэрэг, материалыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байна.

 

 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог