Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо                                                                                                                                                    Хэрлэн сум

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, Н овогтой М, Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас / /ажлын газрын хаяг/

Хариуцагч: Хэнтий аймаг ……… сум … багт орших ………..ХХК, Харилцах утас :.............. / гар утас /, /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.М миний бие 2007.03.29-ны өдөр ....... ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт ....... орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 450 доллароор тооцож бүгд 22500 доллароор худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 9000 /есөн мянган/ ам долларыг төлсөн. Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй. 2008.01.07-ны өдөр ............ компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. 

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

1.Нэхэмжлэл 2 хувь

2.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас

3. Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас

4. ............ ХХК-ий мэдэгдэл 1 хуудас

5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

( Төрийн банк-180000941 тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )

5. Нийт 6 хуудас материал 

Гарын үсэг:              /                  /

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /




Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог