Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо                                                                                                                                                     Хэрлэн сум

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, Боржигон овгийн Дашийн Цэнд Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Эрэн сурвалжлуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б.Батаа нь 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах "Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ/

Нэхэмжлэлд:

1. Нэхэмжлэл 1 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ( Төрийн банк-180000941 оот дансанд 70200 төгрөг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )

3. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь

5. Зээлийн болон барьцааны гэрээ

6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэхийн дугаар, регистр, зураг

7. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт

8. Нэхэмжлэгчийн оршин сууж байгааг нотлосон хорооны Засаг даргын тодорхойлолт

9. Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, хавсаргана.


Гарын үсэг:                  /               /

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог