Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

2017.01.10                                                                                                                                               Хэнтий аймаг


Нэхэмжлэгч: Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ц.Э-тэй 1996 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гарт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2011 оны 09 дүгээр сард ослоор нас барсан. Бид энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороололын 00 байрны 00 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас 2011 оны 09 дүүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 

1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70,200 далан мянга хоёр
зуун төгрөг/ дансны дугаар Төрийн банк-180000941

2. Нас барсны гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан/

3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан/

4. 2 хүний тодорхойлолтнаториатаар батлуулсан /насбарсан хүний талын/

5. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхний наториатаар батлуулсан хуулбар

6. Иргэний үнэмлэхний хуулбар /наториатаар батлуулсан/

7.Оршин суугаа хороонызасаг даргын тодорхойлолтзэрэг нийт … хуудас хавсаргав.

 

Нэхэмжлэл гаргасан: …гарын үсэг... гарын үсгийн тайлал.
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог