ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2017.01.01                                                                                                                                               Хэрлэн сум

          Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 багХийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

          Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа миний бие нь 1990 онд Д.Гантулгатай танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Дорж, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Гантуул нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх А.Баттуяагийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Дорж, охин Г.Гантуул нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Гантулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

/Жич: Эд хөрөнгийн маргаантай бол үл хөдлөх, эд хөрөнгийн болон эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулж хавсаргах/

 

Нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3.Гэрлэлтийн баталгааны хуулбар 1 хувь

4.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь

5.Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сурч байгаа сургуулийн тодорхойлолт

6.Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

7.Багийн засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/

8.Нийт … хуудас материал хавсаргав.

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог