ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2017.01.01                                                                                                                                          Хэрлэн сум


Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас:99889988

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 багт байрлах "Тэнгэр” ХХК Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй, байсан хугацааны цалинг гаргуулах

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би ………. оны ……… дүгээр сарын ……….-ны өдөр "Тэнгэр” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежерийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч …… оны ……..дүгээр сарын ……..-наас эхлэн …….. оны ….. дүгээр сарын ………-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл ………..оны ……… дүгээр сарын …………-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин …………………..төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ: 

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Хөдөлмөрийн гэрээ

3. Ажилд орсон тушаал

4. Ажлаас халагдсан тушаал

5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

7. Бусад баримт


Нэхэмжлэл гаргасан /гарын үсэг / А.Баттуяа

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог