Иргэдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа,нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа

Шүүгчийн туслах, нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт

нийцэж байгааг хянан үзэж авах ба нэхэмжлэлийг бүртгэн авч харъяалах шүүгчид хүлээлгэн өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх болон үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг

хянан үзнэ.

Иргэний хэрэг үүсгэх үндэслэл

Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно.

1. Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд
оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;

2. Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар
олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;

3. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;

5. Хуульд заасан бусад үндэслэл

Иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслзл

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяалал зөрчсөн

2. Шүүхийн харъяалал зөрчсөн

3. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч
зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой

4. Нэхэмжлэгч эрх зүйн бүрэн чадамжгүй байвал

5. Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан

6. нэхэмжлэлд дурьдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа

7. зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа

8. уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн жэурмаар шалгаж байгаа эсэх

9. хариуцагчийн хаяг тодорхойгүй

10. зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчил шилжээгүй

11. нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол

Дээрх үндэслэлийн аль нэг тогтоогдвол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүгч захирамж гаргана. Уг захирамжиндаа нэхэмжлэлийг хүлээн авахад гарч буй зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол иргэний хэрэг үүсгэж

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа гэдэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу

өмгөөлөгчид шаардлага буюу татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох

үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл хүлээн авч гэрч асуух, шинжээч томилох, туршилт, үзлэг хийх, таньж олуулах гэх мэт ажиллагааг явуулахыг хэлнэ.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол нэхэмжлэлийг хүлээн

авсан өдрөөс хойш7хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулдаг

- зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх,

- нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

- хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй
шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс,
орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт,
үзлэг хийх, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох
баримтыг шүүх бүрдүүлнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

- Иргэдээс ирүүлсэн нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш60хоногт

- давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч
хэргийг хүлээж авснаас хойш30хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.

Шаардлагатай гэж үзвэлдээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа30хүртэл хоногоор сунгаж болно.

Нэхэмжлэлийг хагриуцагчид гардуулах

Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа нийслэлд7хоногийн, орон нутагт14хоногийн дотор тус тус гардуулна.

Хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авнаас хойш14хоногийн дотор эсхүл шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзасан тухай тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэлийг хүлээн авсан боловч зөвшөөрсөн болон татгалзасан хариу тайлбараа хугацаандаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг анхаарах нь хэрэгтэй юм.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог