Шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбооны салбар хорооноос "Шатрын тэмцээн" зохион явууллаа

Нийтэлсэн: informer /  2017-12-07 өдөр


Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооноос 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдийнхээ дунд чөлөөт цагийн зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх, шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх  зорилгоор эрэгтэй, эмэгтэй төрлөөр шатрын тэмцээн зохион байгуулж, гишүүд оюун ухаан, уран цэцэн нүүдэл, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр хасагдах журмаар явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр, эмэгтэй төрөлд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Болор-Уянга нар тэргүүн байр эзэлж, дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. 
Салбар хорооноос явуулсан энэхүү тэмцээн нь өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болж, их ажлын дундуур завсарлага болж, стресс, ажлын ачааллыг хэсэгхэн зуур умартаж, хамт олны нөхөрсөг, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө. 

 

 

 

 

 

 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай
Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна   ...

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Зургийн цомог