Цагдаагийн газартай хамтарсан уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулав.

Нийтэлсэн: informer /  2018-01-22 өдөр

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/40, 113 дугаартай "Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах тухай” журам, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын 2017 оны хэрэгжилтийг үнэлж дүгнэх, мөн Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар тус аймгийн Цагдаагийн газартай 2017 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэх зорилгоор хамтарсан уулзалт, зөвөлгөөнийг явуулав.

Тус зөвөлгөөнд Хэнтий аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Балжмаа, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Ганзориг, Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд, хэв журмын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Амаржаргал, мөрдөн байцаах тасгийн дарга Г.Болор-Эрдэнэ, эрүүгийн тасгийн төлөөлөгч н.Батжаргал, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч Б.Баярсайхан нар оролцсон бөгөөд 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, цаашид дээрх журмуудын биелэлтийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудалд санал солилцон, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн гүйцэтгэх, түүнд ахиц гаргах, шүүх хуралдааны дэг сахиулах болон хуяглан хүргэх ажиллагааг сайжруулан мэргэжлийн түвшинд ажиллах зэрэг хамтын ажиллагааны үр дүнг эрчимжүүлэн ажиллахаар болсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөв.

 

 

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог