ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ХЭСГЭЭС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: informer /  2018-01-29 өдөр

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны шүүхүүд болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь 2017 оны шүүн таслах ажлын мэдээ, тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

 Тус шүүхүүдийн 2017 оны шүүн таслах ажлын үзүүлэлт, мэдээнээс дурдвал Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 онд эрүүгийн 68 хэргийг хүлээн авч, 67 хэргийг хянан шийдвэрлэж, 1 хэргийн үлдэгдэлтэй, иргэний 29 хэргийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцэгдсэн 67 эрүүгийн хэргийн 28 тогтоол, захирамж буюу 42 хувь нь хэвээр, 21 тогтоол, захирамж буюу 31 хувь нь өөрчлөгдөж, 18 тогтоол, захирамж буюу 27 хувь нь хүчингүй болсон байна. Иргэний 29 хэрэг хянагдсаны 8 шийдвэр буюу 27.5 хувь нь хэвээр, 9 шийдвэр буюу 31 хувь нь өөрчлөгдөж, 12 шийдвэр буюу 41.3 хувь нь хүчингүй болсон үзүүлэлттэй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд 28 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 7 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаасан ба 21 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, өмнөх оны үлдэгдэл 3 хэрэг, өөр шүүхээс шилжиж ирсэн 1 хэрэг, нийт шийдвэрлэвэл зохих 25 хэргээс, 18 хэргийг шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй ажиллалаа. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан хэрэг, нэхэмжлэлийн тоо 14 хувиар, шийдвэрлэсэн хэрэг 38 хувиар тус тус буурсан байна. Шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 11 буюу 61.1%, газрын маргаан 2 буюу 11.1%, тендерийн маргаан 3буюу 16.7%, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргаан 1 буюу 5.5%, бусад маргаан 1 буюу 5.5%-ийг тус тус эзэлж байна.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд 192 хэргийг хянан шийдвэрлэсэн ба өмнөх оныхоос 31.7%-иар өссөн үзүүлэлттэй байна. Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл буюу хүнийг алах гэмт хэрэг 1%, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 22%, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүчиндэх гэмт хэрэг 3%, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл буюу хулгайлах гэмт хэрэг 22%, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэрэг 6%, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 4%, бусад гэмт хэрэг 42%-ийг эзэлж байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 0419 дүгээр ангиас шүүхэд хүргүүлсэн 202 хүнд холбогдох материалыг хүлээн авч хянан хэлэлцэж, 76 ялтанг суллаж, ял буурах, хөнгөрөх боломж хангасан 62 ялтны ялыг хасаж, ял буурч, хасах боломжгүй 64 хүнд хууль буцаан хэрэглэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна.

 

 

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 114 хэрэг, шинээр нэмж 808 хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нийт 760 хэргийг хянан шийдвэрлэж, 17 хэргийг буцааж, 3 хэргийг шилжүүлэн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 96 хэргийн үлдэгдэлтэй ажилласан байна. Шийдвэрлэсэн хэргийг иргэний эрх зүйн маргааны төрлөөр авч үзвэл гэр бүлийн маргаан 58, хөдөлмөрийн маргаан 17, зээлийн маргаан 157, онцгой ажиллагааны маргаан 276 байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах хэсгийн хувьд 2017 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны 46 өргөдлийн үлдэгдэл дээр шинээр 350 өргөдөл хүлээн авч, нийт 396 өргөдөлд ажиллагаа хийснээс 247 маргаанд эвлэрлийн гэрээ байгуулан, 13 өргөдөлд журмын дагуу ажиллагаа хийхээс татгалзаж, 116 өргөдлийн маргаан журмын дагуу талуудын хүсэлтээр амжилтгүй дуусгавар болж 20 өргөдлийн үлдэгдэлтэйгээр 2018 оныг угтсан байна. Хүлээн авсан өргөдлийг маргааны төрлөөр харуулбал гэр бүлийн эрх зүйн маргаан 56 буюу нийт өргөдлийн 14%, иргэний эрх зүйн маргаан 340 буюу нийт маргааны 86%-ийг эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны өргөдөл ирээгүй байна.



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог