ДАДАЛ, НОРОВЛИН СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

Нийтэлсэн: informer /  2018-02-12 өдөр

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар, Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан, мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн Н.Болор-Уянга, тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч Б.Нарангарав, түүний туслах М.Буян-Өлзий нар нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тус аймгийн төвөөс 280 километр алслагдсан Дадал сум, 210 км алслагдсан Норовлин сумдад нүүдэллэн ажиллалаа.

 

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Дадал сумын 2 иргэний, Норовлин сумын 2 иргэний нэхэмжлэлтэй, нийт 4 иргэний хэрэгт гэрч асууж, зохигчдоос тайлбар авч, эрх, үүргийг нь танилцууллаа. МөнДадал сумаас ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 8 нэхэмжлэлийг, мөн Норовлин сумаас 13 нэхэмжлэл, нийт 21 нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулан авч, гэрчүүдийг асууж ажилласан байна.

Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь Хэнтий аймгийн Дадал сумын Сум хөгжүүлэх болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас нэр бүхий иргэдэд хамаарах 12 өргөдөл бүхий маргаанд нүүдэллэн ажилласан бөгөөд 7 маргааныг амжилттай шийдвэрлэн талуудын дунд эвлэрлийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2 маргааны уригдагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 3 маргааны уригдагч тал уулзалт хийлгэхгүй байхыг хүсч сайн дураар төлбөрөө төлж барагдуулсан байна. Тус суманд ажиллах хугацаанд мэдээлэл авахыг хүссэн нийт 8-н иргэнд эвлэрүүлэн зуучлах хэсэгт маргаан шийдвэрлүүлэхийн давуу талыг танилцуулан хэрхэн хандах, маргааныг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл өгч ажилласнаар 5 өргөдөл хүлээн авч 4 өргөдлийг газар дээр нь шийдвэрлэн эвлэрлийн гэрээ байгуулан шуурхай ажилласан болно. Мөн Норовлин сумын Сум хөгжүүлэх болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас нэр бүхий иргэдэд хамаарах 9 өргөдлийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн эвлэрлийн гэрээ байгуулан шуурхай ажилласан байна.

 

 

 

 

 

 Энэ үеэр Дадал, Норовлин сумдад байрлах шүүхийн мэдээллийн самбарыг 2017 оны шүүн таслах ажлын мэдээллээр шинэчлэн ажиллаласан бөгөөд хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, хүн бүл муутай иргэдийг аймгийн төвд ирүүлэхгүй, газар дээр нь очиж ажилласан нь малчид, иргэдийн ажлыг хөнгөвчилсөн, цаашлаад иргэдийн эдийн засгийн байдал, унааны зардал зэргийг хөнгөвчилсөн цаг үеэ олсон ажил болов.

Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан, мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн Н.Болор-Уянга нар нь тус шүүхийн тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгч-2018” төлөвлөгөөнд заасны дагуу тус аймгийн Дадал, Норовлин суманд 68 иргэдийн төлөөлөгчид төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулж ажиллав.



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог