ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ"

Нийтэлсэн: informer /  2018-05-21 өдөр

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ хүргэхээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд ажиллах ажлын хэсэгт Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Нарангарав, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Энхзул нар Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж Баянхутаг, Мөрөн Жаргалтхаан сумын 13 баг, Өлзийт, Тахилгат тосгон нийт 15 баг, суурингийн иргэдэд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, хаана хэнд хэрхэн хандах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрт анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөх, Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу талыг сурталчлах мэдээлэл өгөх, өргөдөл хүлээн авах.

 


ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ"

 

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ"

 

Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын нийт Цэнхэрмандал сумдын нийт 12 багийн 570 гаруй иргэдэд Төрийн үйлчилгээг багт нь хүргэж ажилласан байна.

Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газраас иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах бүрдүүлбэрийг танилцуулж, шүүхийн үйл ажиллагааг тайлбарлан танилцуулж ажиллаа.

Тухайлбал:2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянмөнх сумын Дулаан багтажиллаж нийт 3 иргэнд гэр бүлийн цуцлалтанд бүрдүүлэх материал, ажиллаж байсан байдлыг тогтоолгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг таницуулан ажилласан.

2018 оны 05-р сарын 03-ны өдөр Баянмөнх сумын төвийн баг болох Улаан-эрэг багт соёлын төвд иргэдтэй хийсэн уулзалтанд 2 иргэнд гэр бүл цуцлалт, захиргааны зөрчлйн талаар зөвлөгөө өгч бүрдүүлэх материалыг танилцуулж ажилласан.


ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ"

 

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ"

 


2018 оны 05 сарын 05-ны өдөр Дэлгэрхаан сумын төвийн баг болох Аврага багт байрлах Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээ, соёлын төвийн иргэдтэй уулзсан уулзалтанд сууж 6 иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, 1 иргэнээс иргэний хэргийн нэхэмжлэл авч, Дэлгэрхаан сумын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө өгч ажилласан.

2018 оны 05 дугаар сарын 7,8-ны өдөр Цэнхэрмандал сумын Нугаар, Согоот, Баянмод, Хужхан багуудад хууль зүйн зөвлөгөө өгч, 2 иргэнд ажилласан жилийн бүрдүүлбэрийг танилцуулан нэхэмжлэл бичих загварын дагуу нэхэмжлэл бичүүлж авсан. Мөн Сум хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн мэргэжилтэнтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны талаар тайлбарлаж танилцуулсан.

 

 

 

 

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай
Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна   ...

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Зургийн цомог