ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА ШУДАРГА ЁСНЫ ЭЛЧ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА.

Нийтэлсэн: Court /  2018-06-21 өдөр

Шүүхийн шагнал гаруулах болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уралдаан, аяны дүнг танилцуулах ёслол боллоо. 

Ёслолын үеэр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болон шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, иргэнийг "Шударга ёсны элч”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал”, шүүхийн тамгын газруудын дунд өрнүүлсэн "Санаачилга” бүтээлч ажлын аян, "Шүүх ба шүүхийн захиргааны төлөвшил” нийтлэл, нэвтрүүлэг, "Иргэдийн итгэл хүлээсэн шүүх” эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг гардуулна.

Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА ШУДАРГА ЁСНЫ ЭЛЧ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА.

 

 


Шүүгчдийг "Шударга ёсны элч” тэмдгээр шагналаа

Шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүгчдийг "Шударга ёсны элч” тэмдгээр шагналаа. Уг шагналыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туул, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг нарт олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулан өглөө. Мөн "Шударга ёсны элч” тэмдгээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг шагнажээ.


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай
Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна   ...

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Зургийн цомог