ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА .

Нийтэлсэн: Court /  2018-07-03 өдөр

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, мөн Эвлэрүүлэн зуучлах хэсэг нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ны өдрийн хооронд алслагдсан сумууд буюу аймгийн төвөөс 280 километрт орших Дадал сум, 180 километрт орших Биндэр, Баян-Адрага сумуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нүүдэллэн ажилласан ба сумдад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох гэх зэрэг бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.

Сумдад ажиллах хугацаандаа нийт 16 нэхэмжлэл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах хэсэг нийт 5 өргөдөл хүлээн авч, 4 маргаанд уулзалт зохион байгуулж эвлэрлийн гэрээ байгуулсан ба сумдад байршуулсан шүүхийн мэдээллийн самбарыг шинэчлэн, иргэдэд шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухайгарын авлага, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарххэвлэмэл хуудсуудыг тараан ажилласан бөгөөд уг үйл ажиллагааг иргэд тааламжтай хүлээн авч, цаашдын ажилд амжилт хүсч байлаа.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


 

 

 


 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг олон нийтээс хүлээн авч байна
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг олон нийтээс хүлээн авч байна

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг олон нийтээс хүлээн ...

Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай
Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна   ...

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Зургийн цомог