"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: Court /  2017-05-31 өдөр

Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн "Цахим санд мэдээлэл байршуулах болон олон нийтийг мэдээллээр хангаж ажиллах баг”-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу 05 дугаар сарын 31-нд "Нээлттэй шүүх” өдөрлөгийг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газартай хамтран шүүхийн байранд зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын болон Хас банкны Хэнтий аймаг дахь салбарын ажилтнууд хүрэлцэн ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан нар тэднийг хүлээн авч шүүхийн зохион байгуулалт, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн болон 2017 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар мэдээлж, шүүх хуралдааны танхим болон онлайн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар иргэд шүүх хуралдаанд хэрхэн оролцдог талаар болон шүүх хуралдааны явцтай танилцуулав.

Өдөрлөгт оролцогсдын санал сэтгэгдлийг сонсож, цаашид иргэд шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжтой талаар ойлголттой болж, сонирхсон зүйлээ асууж ярилцсан уулзалт боллоо.

Дараагийн удаа"Нээлттэй шүүх” өдөрлөгт Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн иргэдийн төлөөлөлийг оролцуулах юм.

Өдөрлөгт оролцогч ГХБХБГ-ын .мэргэлжилтэн Б.Содбилэгийн сэтгэгдлээс:

Би өнөөдөр аймгийнхаа шүүхээр зочилж шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байгаадаа баяртай байна. Өмнө нь би шүүхийн талаарх мэдээллийг шүүхээр үйлчлүүлж үзээгүй болохоор төдийлөн сайн мэддэггүй байсан. Өнөөдөр энэхүү өдөрлөгт оролсноороо ямар шүүхүүд хэрхэн ажиллладаг талаар хэргийг аль шүүх нь харъяалж шийддэг талаарх бүрэн мэдээллийг олж авлаа.

Ер нь иргэн хүн шүүхийн талаарх мэдээллийг хаанаас л бол хаанаас бүрэн авах боломж бүрдсэн байдаг юм байна. Бүх шийдвэр, тогтоол нь цахимжсан, шүүх хуралдааных нь бичлэг бүгд хадгалагдчихсан иргэн хүн танилцахыг хүсвэл бүх зүйл нь байж байдаг техник, технологоор бүрэн хангагдсан нь үнэхээр сайшаалтай санагдаж байна.

Манай аймгийн шүүхүүд бусад төрийн байгууллагуудтайгаа хамтран олон нийтийн ажилд төдийлөн идэвхтэй хамрагддаггүй болов уу энэ тал дээр анхаарч цаашид бусад төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байхыг хүсч мөн энэхүү үйл ажиллагаагаа цаашид тогтмолжуулж иргэдрүүгээ чиглэсэн олон ажлыг хийж байгаасай.

Шүүхийнхээ хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе!

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай
Шүүгчид нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирүүлэх тухай

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна   ...

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны ...

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Зургийн цомог