Түвшин тогтоох аргачлалын дагуу шалгалт зохион байгууллаа

Нийтэлсэн: informer /  2017-10-09 өдөр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу Шүүхийн хүний нөөцийн газраас 2017.09.04-ний өдрийн 04/797 дугаартай албан тоотоор ирүүлсэн шалгалт авах зааварчилгааны дагуу Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчН.Балжмаа, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар, тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй комисс тус шүүх дээр дээрх аргачлалын дагуу зохион байгуулав.

Мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгалтыг сорил, бодлого, ур чадвар, эссэ бичих, эссэ илтгэх гэсэн дарааллаар явагдсан бөгөөд шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдсан. Үнэлгээ өгөх ажлыг шалгалтын комисс бүрэн дүгнэн илтгэх хуудсыг хугацаанд нь Шүүхийн хүний нөөцийн газар хүргүүлэхээр ажиллаж байна. 

 











Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог