Хуулийн байгууллагуудын "Нээлттэй өдөрлөг" арга хэмжээнд оролцлоо

Нийтэлсэн: informer /  2017-10-09 өдөр

Хэнтий аймаг дахь Засаг даргын тамгын газар болон Хууль зүйн хэлтсээс ирүүлсэн хамтран ажиллах албан бичгийн дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудтай хамтран "Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр оролцов.


Уг үйл ажиллагаа нь "Эвт” худалдааны төвийн гаднах талбайд 10 цагаас 15 цаг хүртэл тасралтгүй үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн танилцуулга, мөн шийдвэрлэсэн хэргийн статистик мэдээг танилцуулж, Шүүх ба олон нийт хөтөлбөрийг, мөн шүүхийн иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл өгч, газар дээр нь нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч ажиллав.

 

 

 

 

 

 

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2 нэхэмжлэл, Эвлэрүүлэн зуучлах хэсэг 2 өргөдөл тус тус хүлээн авч, давхардсан тоогоор 200 гаруй хүнд мэдээлэл өгч ажилласан байна.

Мөн энэ үеэр 100 иргэнээс "Иргэдийн шүүхэд итгэх итгэл”-ийн талаар санал асуулга авч ажилласан ба мөн иргэдэд шүүхийн музейг танилцуулсан бөгөөд үүнд шүүхийн шийдвэр эмхтгэл болон шүүгчийн алх, өмсгөл, шүүхийн архивт хадгалагдаж байгаа монгол бичгээр шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулж, шүүхийн түүхэн эх сурвалж бичиг зэргийн талаар иргэдийн сонирхсон асуултад хариулж нээлттэй шүүх өдөрлөгийг амжилттай зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог