НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР 


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                       Хэрлэн сум

          Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 багХийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

          Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа миний бие нь 1990 онд Д.Гантулгатай танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Дорж, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Гантуул нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх А.Баттуяагийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Дорж, охин Г.Гантуул нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Гантулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

/Жич: Эд хөрөнгийн маргаантай бол үл хөдлөх, эд хөрөнгийн болон эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулж хавсаргах/

 

Нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3.Гэрлэлтийн баталгааны хуулбар 1 хувь

4.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь

5.Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сурч байгаа сургуулийн тодорхойлолт

6.Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

7.Багийн засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/

8.Нийт … хуудас материал хавсаргав.

/Нотлох баримтыг эх хувиар нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                             Хэрлэн сум


          Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988


          Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988


Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа миний бие нь 1990 онд Д.Гантулгатай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.Дорж, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин Г.Гантуул нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Гантулгыг хүү Г.Дорж, охин Г.Гантуул нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3. Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт

  1. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь

5. Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

6. Багийн засаг даргын тодорхойлолт

7. Хүүхдийн эцэг, эхийг хамт амьдарч байсныг гэрчлэх 2 хүний тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар нотариараар гэрчлүүлсэн зэрэг нийт … хуудас материал хавсаргав.

/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/

 


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                         Хэрлэн сум

            Нэхэмжлэгч: Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

            Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг "000” ХХКомпаний захирал: Д.Гантулга /РД:/ утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг хангуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би "000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан.

Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.

"000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч "тантай гэрээ байгуулсан хүн ажлаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул "000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэл 2 хувь

2."Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 хувь

3. Улсын тэмдэгтийн хураамж /…….. төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

4. Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын хуулбар -1 хувь

5. Морин хуур хийхэд зарцуулсан бараа материалын тооцооны хуудас- 1 хуудас

6. Гэрээний дагуу 108 морин хуур хүлээлцсэн акт- 1 хувь

7. Бусад ноилох баримтууд

8. Нийт … хуудас материал хавсаргав

/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                   Хэрлэн сум

 

            Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

            Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би Д.Гантулгатай …. оны … дугаар сарын ….-ны өдөр "Зээлийн гэрээ” байгуулан …… төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар …. оны …-р сарын ….-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Гантулга нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож … хоногийн алданги, үндсэн зээлийн …… төгрөг, түүний хүү болох …. төгрөгийн хамт нийт …. төгрөгийг хариуцагч Д.Гантулгаас гаргуулан өгнө үү.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн …. төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

 

 

Нэхэмжлэлдээ:

 

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж /…….төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

 

3. "Зээлийн гэрээ”-ний 1 хувь

4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

5. Бусад нотлох баримтууд

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                               Хэрлэн сум

              Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

              Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 0 0 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Хэрлэн сумын 1 багийн нутаг дэвсгэрт "зүүн зах”-аас "Хурх зах” руу явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Д.Гантулга нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Д.Гантулгын буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд "Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Д.Гантулга нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Д.Гантулгаас машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. төгрөг нийт …. төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

 

Нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэл 2 хувь

2 Улсын тэмдэгтийн хураамж /…… төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас

4."Итгэлт-Эйстимэйт” ХХКомпанийн автомашины хохирлын үнэлгээ-1 хуудас

5. Ослын акт -1 хувь

6. Хариуцагч Д.Гантулгын нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа 1 хуудас

7. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

8. Бусад нотлох баримтууд

Бүгд . . . хуудас материал хавсаргав.


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                               Хэрлэн сум


                 Нэхэмжлэгч: Хэнтий аймаг дахь Хас банкны салбар

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б.Батаа нь Хас банкны 09дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хэрлэн сумын 5 баг Саригийн 7-158 тоотод оршин сууж, Хэрлэн сумын 1 багт байрлах "Хурах зах”-д лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/


 

 

Нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь

5. Зээлийн болон барьцааны гэрээ

6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг

7. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан багийн Засаг даргын тодорхойлолт

8. Багийн Засаг даргын тодорхойлолт


 

 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/


Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                                   Хэрлэн сум


           Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1947 онд Хэнтий аймгийн Батноров суманд Найдангийн 2-р хүүхэд болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуульд 10-р ангийг төгссөн.

2006 оны 04 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх хүүхдүүдийн бичиг баримтууд эд материалын хамт алдагдаад одоо хүртэл олдоогүй.

Би 2005 онд улаан паспортоо иргэний үнэмлэхээр сольж авахад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэнийг залруулж 1947 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү.

 

 

Нэхэмжлэлдээ:

 

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3.Үндэсний төв архивийн лавлагаа /хүн амын тооллогын/

4.Бусад нотлох баримтууд

5.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх.

6.Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт


 

 

 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/


 

 

Нэхэмжлэл гаргасан /гарын үсэг / А.Баттуяа


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                            Хэрлэн сум 

 

Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн олговор гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа миний авга ах болох Д.Намсрай нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. 

 

Иймээс ач дүү А.Баттуяа миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү.

 

 

 

Нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Монгол Улсын Дээд Шүүхийн цагаатгасан тухай үнэмлэх болон магадлал / нотариатаар гэрчлүүлсэн /

3.Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивийн лавлагаа

4.Үндэсний төв архивийн лавлагаа / хүн амын тооллогын /

5.Иргэний Гэр Бүлийн Байдлын Бүртгэлийн төв архиваас нас баралтын тухай тодорхойлолт

6.Өв залгамжлах эрхийн гэрчилгээ

7.Сонины нөхөн олговор авах эрх бүхий иргэдийн нэрс бүхий жагсаалт

8.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

9.Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт


 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/


 

 

 

Нэхэмжлэл гаргасан /гарын үсэг / А.Баттуяа


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                             Хэрлэн сум


                 Нэхэмжлэгч:Боржигон овогт Жамъянжавын Оюунбаатар, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум сум 5-р баг Чандган

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Ж.Оюунбаатар миний бие 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ Өрнөлт нэгдэлд малчин тууварчнаар 1986 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан. Одоо би өндөр настны тэтгэвэрт гарах нас болсон тул ажилласан жил хүрэхгүй тутсан учир Хэнтий аймгийн архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолтод 1986 оны 11 дүгээр сарын цалингийн түүвэр гарахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү?

 

 

Нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

3.Архивийн лавлагаа

4.Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

5.Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт

6.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

7.Бусад баримт


 

 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/ 


 

 

Нэхэмжлэл гаргасан /           гарын үсэг                  /Ж.Оюунбаатар


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                          Хэрлэн сум


                   Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух                                                                                                                                                            Утас:99889988

                   Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 багт байрлах "Тэнгэр” ХХК Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй, байсан хугацааны цалинг гаргуулах

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би ………. оны ……… дүгээр сарын ……….-ны өдөр "Тэнгэр” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежерийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч …… оны ……..дүгээр сарын ……..-наас эхлэн …….. оны ….. дүгээр сарын ………-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл ………..оны ……… дүгээр сарын …………-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин …………………..төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

 

 

Нэхэмжлэлдээ:

 

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Хөдөлмөрийн гэрээ

3. Ажилд орсон тушаал

4. Ажлаас халагдсан тушаал

5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

7. Бусад баримт

 

 

/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


 

Нэхэмжлэл гаргасан /гарын үсэг / А.Баттуяа


ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2015.01.01                                                                                                                                               Хэрлэн сум

              Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох

 

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би ………. оны ……… дүгээр сарын ……….-ны өдөрөөс Баатарын Болдтой танилцан хамтран амьдардаг болсон хамт амьдарч байх хугацаандаа Ууганбаяр гэдэг хүүхдийг төрүүлсэн юм. Хүүгээ төрүүлээд 1 сар болж байхад Б.Болд маань өвчний учир нас барсан. Одоо хүү Ууганбаяр минь эх болох Баттуяа надаар овоглогддог. Хүүхдэдээ тэтгэлэх гаргуулах болсон тул овог өөр тул тэтгэлэг тогтоох боломжгүй тул миний хүүг Б.Болдын хүү мөн болохыг тогтоож талийгаач Б.Болд бид 2-ыг хамтын амьдралтай байсныг үнэн болохыг тогтоож өгнө үү?

Нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэл

2.Хамт амьдарч байсан нь үнэн гэсэн багийн ЗД-н тодорхойлолт

3.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /ХААН банк 180000941 тоот дансанд/

4.Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

6. Багийн засаг даргын тодорхойлолт гэр бүлийн тоо

7. Хүүхдийн эцэг, эхийг хамт амьдарч байсныг гэрчлэх 2 хүний тодорхойлолт,

8. Нас барсны гэрчилгээ


/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /


 

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / А.Баттуяа


 

 


 

 
 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог