Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

Нийтэлсэн: admin /  2017-03-05 өдөр

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр цаашид олон нийтийг соён гэгээрүүлэх зорилго бүхий "Хуульч, Эдийн засагчдын нэгдсэн клуб”-ын нээлтийн ажиллагаа 2017 оны 2 дугаар сарын 23-нд амжилттай болж өндөрлөлөө.

      Клубын анхны уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж нээж хэлсэн үгэндээ "Сайн хууль, эрх зүйн орчин, шударга, хараат бус шүүхгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн том төсөл хэрэгжүүлэх, банк, санхүүгийн системийг олон улсын түвшинд хүргэх бололцоо байдаггүй. Эдийн засгийн тогтолцооны дэмжлэггүйгээр ямар ч хууль үл гүйцэлдэх зүйл болж, хууль засаглах ёсонд сэв суулгадаг. Тиймээс хуульч, эдийн засагч хамтарч хөгжин мэдлэг, туршлагаа харилцан солилцох энэ чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг санаачлан хийх нь чухал ач холбогдолтойг онцлон хэллээ.

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

       Тус клубын анхны уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, зарим шүүх, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, өмгөөллийн нөхөрлөлийн төлөөлөл, судлаач эрдэмтэд, мэргэжилтэн, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүү эдийн засгийн их сургууль, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хуульч эдийн засагчдын нэгдсэн клубын уулзалтыг цаашид сар бүр зохион байгуулна.


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог