Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

Нийтэлсэн: admin /  2017-03-05 өдөр

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн Судалгаа, сургалтын хүрээлэнгийн олон улсын хамтын ажиллагаа, сургалт хариуцсан мэргэжилтэн Endo Yuki, профессор Yukawa Ryo нар өнөөдөр (2017 оны 3 сарын 3) уулзалт хийлээ. Тэд хууль зүйн салбарт хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжийг судалж яваа зорилгоо танилцуулсан юм. Мөн "Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяртай уулзалт хийхэд гэр бүлийн хэрэг маргааныг дагнан шийдэх мэргэшсэн шүүгч бэлтгэх асуудлыг хөндсөн. Гэр бүлийн маргаанаар дагнасан шүүх байгуулах, мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжтой гэж ойлгосон” тухайгаа ярилаа. Өнгөрсөн жил Вьетнам гэр бүлийн дагнасан шүүхтэй болоход Япон улс хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байсан туршлагатай гэдгээ дурьдсан аж. Гэр бүлийн маргааныг дагнаж шийдэх шүүгч, сэтгэл зүйч, шинжээч бэлтгэх сургалтын байгууллагатай гэдгээ онцолсон юм. Японд Гэр бүлийн шүүхийг иргэдэд хамгийн ойр шүүх гэж үздэг. Тус шүүх нь ачаалалтай учраас илүү анхаарал хандуулдаг талаараа танилцуулав.


   Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэх орчин, нөхцлийг сайжруулах, шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэхэд энэ онд анхаарч ажиллах зорилгоо танилцууллаа. Энэ ажлын эхлэл болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрыг тохижуулж, шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх боломж бүрдүүлснээ ярив. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид Гэр бүлийн шүүх байгуулах талаар санал нэгдсэн гэдгийг танилцуулсан. Нийгэмд ийм хүлээлт байгаа учраас гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах зорилттой байгаагаа танилцуулж, тулгарч буй асуудлыг талаар ярьсан юм. Мөн насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэж байгааг өөрчилж, тусгай орчинд шийддэг болох, шүүгч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ажил хүлээж байгааг ярьсан юм. Эдгээр ажилд Японы дэмжлэг үзүүлнэ гэвэл талархаж хүлээж авна гэдгээ мөн уламжлав.


     Гэр бүлийн шүүх байгуулахын өмнө Монгол Улс шиг Иргэний хэргийн шүүхэд гэр бүлийн маргаан шийдвэрлэдэг байсан талаар Японы төлөөлөгчид ярьсан. Мөн Гэр бүлийн шүүх байгуулахад шүүмжлэл, бэрхшээлтэй тулгарч байсан зэрэг нь Монголынхтой адил учраас дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо. Төлөөлөгчид уулзалтын үр дүнг Хууль зүйн яамандаа танилцуулж, хэрхэн хамтран ажиллах талаар хариу мэдэгдэхээр болсон юм.

 

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог