Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

Нийтэлсэн: informer /  2017-03-07 өдөр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд 2016 оны ажлын тайланг танилцуулахаар хөдөө орон нутгийн шүүхүүдэд томилолтоор ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нар Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, тайланг хэлэлцүүлэн, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсч, Чингис хотын иргэдтэй шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийв. Өнгөрөгч онд 90 жилийн түүхт ойтойгоо золгосон тус шүүх шийдвэрлэж буй хэргийн ачааллаараа улсдаа эхний тав дугаарт эрэмбэлэгддэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав


       Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 12 шүүгч, 25 шүүхийн захиргааны ажилтан 65 мянган хүн амтай тус аймгийн 18 сумыг харьяалан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж 2013 онд албан ажлаа авснаас хойш 2 дахь удаагаа тус шүүхэд зочилж буй. Тэрбээр энэ хугацаанд Монгол орныг нар зөв тойрон, нийт шүүхүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцахын зэрэгцээ 6000 гаруй иргэд, олон нийттэй Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар уулзалт хийж, шүүхийн үйлчилгээний талаархи санал сэтгэгдлийг нь сонсч, сонирхсон асуултад нь хариулт өгч, тайлбар таниулга хийж цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлүүдийг тодорхойлсоор ирсэн юм.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Түүний хөдөө орон нутгийн томилолтын бас нэгэн салшгүй хэсэг бол шүүгч, прокурор, төрийн байгууллагуудын хуульчдын хүсэлтээр заадаг "Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдэвт лекц нь. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндоржийн энэхүү хичээлийг дагалддаг бас нэгэн уламжлал бол хамгийн сүүлийн үеийн хууль эрх зүйн шинэ номын цомгууд байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүгчдийн оюун мэдлэгт "Сургалт, сургалт, бас дахин сургалт” зарчмаар хөрөнгө оруулалтыг эн тэргүүнд баримталсаар ирснийг энд дурьдах нь илүүц биз ээ. Ингээд томилолтын товч мэдээллийг тоймлон хүргэе. 

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

     Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан товч танилцуулга хийж, тэдгээрийн дотроос шүүхийн захиргааны зүгээс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, нээлттэй үйл ажиллагаа, иргэдэд үйлчлэх хэсэг, дотоод хяналтын систем, олон нийтээс авсан санал асуулгын дүнг тодотгон танилцуулсан юм. Тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны сүүлийн хагас жилд эрүүгийн 15, иргэний 16 хэрэг хянан шийдвэрлэсэн нь нэг шүүгчид оногдох хэргийн ачааллаараа 10.3 буюу дундаж үзүүлэлтэй байгаа бол захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч онд 29 хэрэг шийдвэрлэжээ. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд 131 хэрэг, иргэний хэргийн анхан шатны шүүх 676 хэрэг хянан шийдвэрлэсэн нь нэг шүүгчид оногдох хэргийн ачааллаар 261.7 буюу улсдаа 7 дугаарт орох үзүүлэлт.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Эвлэрүүлэн зуучлалаар 365 маргаан эвлэрүүлсэн амжилт нь орон нутгийн шүүхүүдтэй харьцуулахад эхний долоо дугаарт эрэмбэлэгдэх аж. Тус шүүх 1974 онд аймгийн шүүх прокурорын газар нэртэйгээр ашиглалтанд орсон 3 давхар байранд прокурорын байгууллагатай хамтран байрладаг. Тамгын газрын дарга Б.Баярсайхан, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа нарын "Байрны талбай нэг метр ч өргөтгөөгүй байхад дотор нь ажиллагсдын тоо 2 дахин өссөн. Сүүлийн үед шүүх, прокурортойгоо хамт нэг байранд байрлах нь хаалгаа хааж байгаад хэргээ хамтарч үгсэж шийддэг гэх иргэдийн хардлагыг нэлээдгүй төрүүлж байна. Нэр бүхий иргэд шүүхэд бичгээр эсэргүүцлээ илэрхийлсэн” гэх яриа шүүхийн дэд бүтцийн хүндрэл тулгамдлыг илэрхийллээ. Шүүхийн тамгын газар тав тух алдагдуулж буй байрны дээвэр зэргээс эхлэн иргэдэд зориулсан зай талбайгаа томсгохоор төсвийн боломжийн хэмжээнд урсгал засварын ажил төлөвлөжээ. Шүүхийн тамгын газар, шүүгчдийн хооронд харилцан хүндлэл бүхий хамтын ажиллагаа, ухаалаг менежментийг томилолтын ажлыг хэсэг онцлон дурьдаж байв.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Тус танилцуулгын дараа профессор Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулав. Тэрбээр " Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг биеэр хүрэлцэн ирж шүүгчдэд тайлагнах нь та бүхэнд үзүүлж буй хүндэтгэл юм. Энэ бол зөвхөн хийсэн ажлаараа нэмэх хасах оноо авах гэсэн зорилго биш. Шүүх эрх мэдэл, шүүгчдэд үзүүлж буй шүүхийн захиргааны хүндлэл” хэмээн тодотгоод 2016 онд шүүхийн шинэтгэлд гарсан ахиц дэвшлүүд, шүүхийн захиргааны удирдлага, шүүхийн хүний нөөц, шүүхийн шинэ менежмент, нээлттэй шүүх, санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, шүүхийн жишиг танхим болон 2017 оны гол зорилтуудаас дэлгэрэнгүй тайлагналаа.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2017 онд шүүхийн хөгжлийн хөтөлбөртэй болно гээд шүүгчийн хувийн хараат бус байдал, хариуцлага, шүүхийн мэргэшсэн тогтвортой захиргаа, шүүхийн үйлчилгээний төв, түүний стандарт, шүүгчийн сургалт, цахим шүүх, шүүгчийн ёс зүй, сонгон шалгаруулалт зэрэг өргөн хүрээнд төлөвлөж буй ажлууддаа хүч тавьж, голлон анхаарахаа илэрхийлсэн.

Тайлангийн талаар Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа санал бодлоо илэрхийлэхдээ "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга манай шүүхэд зочлон тайлангаа тавьж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Таныг манай шүүхийн хамт олон амьд цэцгийн баглаатай угтаагүй ч ажлын амжилтаар угтсандаа баяртай байна. Танд халуун баяр хүргэж, амжилт хүсье. Нэг зүйл уламжлахад шүүх хуралдааны танхимын он удаан жил болсон ширээ сандлыг шинэчилж өгөхийг хүсч байна” гэв. Тамгын газрын дарга Б.Баярсайхан хүсэлтээ бичгээр уламжилсан бол шүүгч Э.Ариунаа хэргийн ачааллын улмаас шүүгчийн орон тооны дутагдлыг дурьдлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Тайлангийн хэлэлцүүлгийн төгсгөлд Н.Лүндэндорж профессор шүүхийн номын санд шинэ номын цомог бэлэглэж амжилт хүссэн юм. Тэрбээр тус арга хэмжээний дараа Чингис хотын "Хан Хэнтий” чуулгын байранд иргэдтэй уулзалт хийлээ. Хан Хэнтийчүүд шүүхийн шинэтгэлийн талаар хэрхэн санал бодлоо илэрхийлсэн, шүүхээс юу хүсч хүлээж байгаа талаархи мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог