АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЖОЛООЧ Д.БЯМБААХҮҮГ ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС "ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ" ТЭМДГЭЭР ШАГНАВ.

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Д.Бямбаахүүг Тээврийн цагдаагийн газраас “Осолгүй манлай жолооч” тэмдгээр,  мөн “Монголын шүүхийн ажилтнуудын холбоо”-оос Зүүн бүсийн шүүхүүдийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд 1-р байр, шатрын аварга шалгаруулах улсын тэмцээнд дэд байрыг тус тус эзлэн амжилттай оролцсон тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд шүүхийн захиргааны ажилтнуудын салбар хорооноос бэлэг, дурсгалын зүйл гардуулав.