Анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн мэдээ

Хэнтий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн 8-р сарын хэргийн

хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл

 

Хэнтий аймаг дахь Иргэн, эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний 8-р сарын мэдээг нэгтгэн хүргэж байна.

  1. Хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл:

2019.08.01-2019.08.30-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхүүд нийт 123 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсанаас эрүүгийн 26 хэрэг, иргэний 95 нэхэмжлэл, захиргааны 2 нэхэмжлэлүүдийг тус тус хүлээн авсан байна.

                               

      2. Хянан шийдвэрлэсэн хэргийн тоо:

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд:  14 хэргийн үлдэгдэл дээр 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэмж 95 нэхэмжлэл хүлээн авсан байна.

2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүх нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Үүнд:  Шийдвэрлэсэн хэрэг 52 байна. Үүнээс шүүх хуралдаанаар 25 хэрэг, хялбаршуулсан журмаар 27 хэрэг шийдвэрлэсэн.

-  Түдгэлзүүлсэн- 2 хэрэг

-  Сэргээсэн- 10 хэрэг

-  Хэрэгсэхгүй болгосон- 2 хэрэг

-  Нэхэмжлэлийг буцаасан- 3 хэрэг

-  Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан - 4 нэхэмжлэл

-  Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан- 1 хэрэг

Одоогийн байдлаар  тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 94 иргэний хэрэг, иргэний хэрэг үүсгэх 11 нэхэмжлэл байна.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд:  Тус сард 26 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна.

2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүх нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Үүнд: Прокурорт буцаасан: 1 хэрэг

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: 7 хэрэг

Шийдвэрлэсэн: 18 хэрэг

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд:

Тус сард 2 хэрэг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, захиргааны хэргийн 2 нэхэмжлэл хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэн ажиллаж байна.