"Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал" гэсэн сэдвээр сургалт зохион байгуулав.

Тус шүүхийн тамгын газрын 2019 оны Дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /аргачлал, хууль хэрэглээ/ сэдвийн  хүрээнд сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал" гэсэн сэдвээр сургалт зохион явууллаа.

Уг сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцан идэвхтэй оролцож, бодлого /кейс/ бодох уралдаанд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ шалгарлаа.