ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны Банкууд болон Банк бус санхүүгийн байгууллагын 40 орчим ажилтнуудад “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал” сэдэвт мэдээлэл өгөх сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион явууллаа.

 

Мэдээлэл өгөх сургалтаар Банкууд болон Банк бус санхүүгийн байгууллага холбоотой шийдвэрлэсэн хэргийн болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэрэг, нэхэмжлэлийн тоон мэдээг 2017-2019 оны 10 дугаар сарын байдлаар танилцуулж, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.