ШҮҮХҮҮДИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

Хэнтий аймагт Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд тус бүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар шийдвэрлэсэн хэргийн товч мэдээллийг хүргэж байна.

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 онд 784 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 0,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 251, шүүх хуралдаанаар 475 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд маргааны хувьд зээлийн харилцаанаас үүссэн маргаан 18 хувь, гэр бүлийн эрх зүйн  харилцаанаас үүссэн маргаан 16 хувь, нөхөх олговор гаргуулах 5,8 хувийг тус тус эзэлж байна. Улсын тэмдэгтийн хураамжаас улсын төсөвт 70 718 045,61 төгрөгийн орлого оруулсан дүн мэдээтэй байна.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 310 хүнд холбогдох 269 хэргийг хянан шийдвэрлэсэн ба өмнөх онтой харьцуулахад хэргийн тоо 11,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна нийт ял шийтгүүлсэн 0000 хүнээс хорих ялаар 84, хорих ял эдлүүлэхгүйгээр тэнссэн 36, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 33, торгох ялаар 138, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 15 хүүхдэд тус тус шийтгүүлсэн байна. Энэ онд 16 хүүхэд, 17 эмэгтэй хүн ял шийтгүүлжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 онд 13 хэргийг хянан шийдвэрлэж, 6 буюу 46 хувийг хялбаршуулсан журмаар, 7 буюу 54 хувийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн 13 хэргийн 54 хувь нь хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, үлдсэн нь иргэний нэхэмжлэлтэй байсан ба төрийн албаны маргаан 2, газрын маргаан 6, иргэний улсын бүртгэл, төрийн хяналт шалгалт, ашигт малтмал, тендер тус бүр 1, бусад маргаан 1-ийг  хянан шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019 онд эрүүгийн 57 хэрэг хянан шийдвэрлэж өмнөх онтой харьцуулахад 49,8 хувиар өссөн бөгөөд харин иргэний хэрэг 8,6 хувиар буурсан дүнтэй байна.