ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/30 тоот тушаалаар  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа, Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нарыг “ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, Монголын Хуульчдын холбооноос  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Лхагватөмөрийг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр тус тус шагнасныг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа,  Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан нар гардуулан өглөө.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шагнал гардуулах ажиллагаанд шүүгч, ажилтнууд “Zoom meeting” програм ашиглан оролцлоо.