Хамтарсан уулзалт зохион байгуулав.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2020-2021 онд шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шийдвэрийн биелэлт хэр хангагдаж буй талаар болон шүүхээс гарч буй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн актуудын бичилт, хэлбэр, агуулгын талаар санал солилцож, хамтарсан уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.