"Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл" боть номыг ашигладаг хэрэглэгчдийн дунд дахь хэрэглээний судалгаа

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь олон нийтийн хүртээл болсон цагаас эхэлж судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтой эх сурвалж болсон.
"Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл" боть номыг ашигладаг хэрэглэгчдийн дунд хэрэглээний судалгааны асуулгыг явуулж байна.
Энэхүү судалгаагаар шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь зорилгодоо хүрч буй байдлыг үнэлүүлэх, цаашид үргэлжлүүлэн хэвлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилготой юм.
Иймд энэхүү судалгаанд шүүгч, захиргааны ажилтнуудыг идэвхтэй оролцуулж, өөрийн аймаг, сум,  орон нутгийн хуулийн байгууллагын ажилтнууд болон иргэдэд цааш нь түгээж  судалгаанд өргөнөөр хамруулж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
Судалгааны асуумжийг энд дарж https://forms.gle/u82o6K15cG5aKet39  бөглөнө үү.