ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛЛОО.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна”, 6.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно” гэж тус тус заасны дагуу Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын ажилтнууд тоон гарын үсэгтэй боллоо.

            Тоон гарын үсгийг цаашид шинээр гарч ирэх төрийн үйлчилгээ авах, цахим банкны үйлчилгээ авах, гэрээ байгуулах, гүйлгээ хийх, онлайн даатгалын үйлчилгээ авах, гэрээ байгуулах гэх мэт олон зорилгод ашиглаж болох давуу талтай юм.