ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх залуучуудын зөвлөл 10 жилийн ойтой золгожээ. Уг ойн хүрээнд шүүхийн захиргааны үе үеийн ажилтнуудын дунд “Эрдэм шинжилгээний хурал”-ыг 2023 оны 5 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.  Тус хуралд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд “Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт” сэдвээр, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа “Шүүхэд мэдээлэх эрх болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар”  тус тус хэлэлцүүлэв.  Шүүхийн захиргааны ажилтнаас шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч гэх мэт салбар бүрт ажиллаж амьдарч буй үе үеийн ажилтнууддаа шүүхийн залуучуудын зөвлөл үүсгэн байгуулагдсны 10 жилийн ойн мэнд дэвшүүлье. Тус залуучуудын зөвлөл нь 2014 онд Хэнтий аймгийн залуучуудын холбооны шилдэг залуучуудын зөвлөлөөр шалгарч байсан бөгөөд шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой үүсгэн байгуулагдаж байсан.