ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
/ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ/
/2021.01.04-2021.01.08/
/2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Лхагва гариг/
- Нэхэмжлэгч М.Бөхбатын нэхэмжлэлтэй, Д.Гантөмөрт холбогдох иргэний хэрэг
Нэхэмжлэлийн шаардлага: “охин Б.Анударь, Б.Цэцэгдарь нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох” үндсэн шаардлагатай, “охин Б.Оюундарийн асрамжийг өөрчлөн тогтоолгох” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, шүүгчид Я.Алтаннавч, О.Баатарсүх
ШХНБД: А.Цэрэндулам
Шийдсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 157/ШШ2020/00244 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
- Хүсэлт гаргагч Ц.Цэрэндуламын хүсэлттэй иргэний хэрэг
Нэхэмжлэлийн шаардлага: “садан төрлийн холбоо тогтоолгох тухай”
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч, О.Баатарсүх
ШХНБД: А.Цэрэндулам
Шийдсэн байдал: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 156/ШШ2020/00820 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Цэдэвийн Цэрэндуламыг хэлмэгдэгч Бадангаагийн Холхуу /Хулхуу/-тай садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.