ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

/ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ  ХУРАЛДААНЫ ТОЙМ/

/2021.02.22-2021.02.26/

/2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гариг/

 

  1. Нэхэмжлэгч  Заг капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Отгонцэцэгт холбогдох  иргэний хэрэг

Нэхэмжлэлийн шаардлага: “1.775.070 төгрөг гаргуулах тухай”

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, шүүгчид Я.Алтаннавч, Г.Болормаа

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал:  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ШШ2020/00871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,232.6, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч М.Отгонцэцэгээс алданги 803000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Заг капитал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 972070 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад “950290” гэснийг “803000” гэж “27357” гэснийг “23822” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн.

 

  1. Нэхэмжлэгч  Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Ц.Сугаррагчад холбогдох  иргэний хэрэг

Нэхэмжлэлийн шаардлага: “5.433.000 төгрөг гаргуулах тухай”

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч, Г.Болормаа

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ШШ2020/00918 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

  1. М.Цэцэгнямын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэрэг

Нэхэмжлэлийн шаардлага: “7.024.000 төгрөг гаргуулах тухай”

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, шүүгчид Я.Алтаннавч, Г.Болормаа

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ШШ2021/00022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.