ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

/ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ  ХУРАЛДААНЫ ТОЙМ/

/2021.03.22-2021.03.26/

 

/2020 оны 03 дугаар  сарын 23-ны өдрийн Мягмар гараг/

 

1.  Шүүгдэгч Т.Ариунбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Г.Болормаа, шүүгчид Я.Алтаннавч, Б.Дэнсмаа

Улсын яллагч: Б.Бямбасүрэн

ШХНБД: Д.Болортуяа

Шийдсэн байдал: Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

2.  Зөрчилд холбогдогч Г.Баясгаланд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Дэнсмаа, шүүгчид Я.Алтаннавч, Г.Болормаа

Улсын яллагч: М.Нарантуяа

ШХНБД: Д.Болортуяа

Шийдсэн байдал: Хэнтий аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ЗШ/546 дугаартай шийтгэврийн 1 дэх заалтын ‘”Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Батноров сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч,  цагдаагийн дэслэгч Д.Алтанзаяагийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0018519 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Баясгаланд оногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээсүгэй” гэсэн заалтыг “Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Батноров сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Алтанзаяагийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0018519 дугаартай шийтгэлийн хуудсаар Баясгаланд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөн шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

/2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Лхагва гараг/

 

1. Шүүгдэгч Э.Батгэрэлд холбогдох Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсгийн 2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Г.Болормаа, шүүгчид Я.Алтаннавч, Б.Дэнсмаа

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Д.Болортуяа

Шийдсэн байдал: Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.