ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэнтий аймгийн шүүх нь Монгол Улсын Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхүүдийг байгуулах тухай шийдвэр гарч, анхны 7 шүүхийн нэг болох Хан Хэнтий уулын аймагт шүүн таслах газар /шүүх/ байгуулсанаас хойш түүхт 90 жилийн ойтойгоо золгож буй ууган шүүхийн нэг юм.
Анхны аймгийн шүүх нь дарга, нарийн бичгийн дарга, байцаагч, зарлага, галчийн орон тоотой, Хошууны шүүхийн шүүгч түшмэлийн үүргийг, хошууны дарга байцаагч түшмэлийн үүргийг, цэргийн хэлтсийн дарга гүйцэтгэж, хошууны хурлаар сонгогдсон ардын төлөөлөгчид хэргийг таслан шийдвэрлэхэд оролцож байжээ.
1931 оноос хошууны шүүхийг татан буулгаж ангийн шүүх нэртэйгээр Галшар, Батноров сумдад төвлөрүүлэн Д.Цэгмид даргатай шүүх Хэрлэнгийн урд талын сумдыг, С.Батсүх даргатай шүүх хойд талын сумдыг харьяалан ажиллаж байжээ.
1933 оноос Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор ангийн шүүхийг татан буулгаж, шүүхийн даргын үүргийг сумдын дарга хавсран гүйцэтгэх болсон.
1940-өөд оноос сумын дарга нарыг шүүн таслах ажлаас чөлөөлж сумдад гарсан хэргийг аймгийн шүүх харьяалан таслах болж, нүүдэллэн ажиллах журамд шилжиж, аймгийн шүүхийн дарга, хоёр орлогчтой болж тэдгээр нь арав, арван сум хариуцан ажиллажээ.
1945 онд ардын хэсгийн шүүх байгуулагдаж ажиллах болсноор тус аймгийн Мандал, Жаргалтхаан, Биндэр, Норовлин сумдад хэсгийн шүүх байгуулагдаж Н.Лувсанбалдан, Л.Сүндэв, Д.Шагдарсүрэн, Б.Жовдоо нар хариуцан ажиллаж байжээ.
Аймгийн шүүхийн анхны даргаар С.Билэг гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд шүүхийн системийн байгууллагад Д.Цэгмид, О.Батсүх, С.Тожилсүрэн, А.Гүцээбал, Б.Халтмай, Л.Дугардоо, Л.Алтангэрэл, Ц.Жамъянжав нар ажиллаж хөдөлмөр зүтгэлээрээ хойч үеэ үлгэрлэн хүмүүжүүлж байсныг бахархан тэмдэглэж байна.
Ийнхүү 1940-өөд оноос эхлэн шүүхийн шинэтгэл 1947-1948 он болоход үндсэндээ хэрэгжиж шүүн таслах байгууллага нэгдмэл төдийгүй бүх талаар биеэ даасан систем болжээ.
1949 оноос ардын хэсгийн шүүхийг сонгуулийн системтэй уялдуулан ард түмнээс шууд сонгогдох болжээ. Энэ талаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны “Шүүхийн зохион байгуулалтын тухай” хуульд тусгажээ.
1964 оноос хэсгийн шүүхийг татан буулгаж нүүдлийн шүүх нэртэйгээр ажиллаж байгаад 1975 оноос хэсгийн шүүхийг дахин байгуулж, 1993 он хүртэл хэсгийн ардын 6 шүүх аймгийн төв, сумдыг хариуцан ажиллаж байлаа.
Арбитрын албыг 1965 оноос шүүхэд харьяалуулж, шүүхийн дарга арбитрчийн үүргийг гүйцэтгэж байгаад 1985 оноос тусдаа арбитрчтой болсон байна. Мөн 1965-1976 он хүртэл шүүх нь одоогийн нотариатын үйл ажиллагааг явуулж байжээ.
Аймгийн шүүхийн даргаар Л.Дугардоо, Д.Галсанпунцаг орлогч даргаар Дэлэг, З.Магзам, шүүгчээр Л.Алтангэрэл, Ш.Алтангэрэл, Г.Намсрай, Б.Баатар, Д.Цэрэндолгор, Ш.Ганбаатар, Моононцагаан, Ч.Сүрэнжав, И.Лхамжав, Цэрэндулам, Т.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Б.Сүхгомбо, Р.Бадмаа, Ш.Оюунцэцэг, 1986 онд аймгийн шүүхийн даргаар И.Цэгмид, орлогч даргаар Х.Зардыхан, шүүгчээр Р.Бадмаа, Б.Сүхгомбо, Д.Цэрэндолгор, Х.Энхтуяа, С.Оюунгэрэл, арбитрчаар Гансүх, 1987-1990 онуудад аймгийн шүүхийн даргаар Ц.Рашзэвэг, орлогч даргаар Х.Зардыхан, шүүхийн гишүүнээр Т.Хадхаан, Г.Тэгшсуурь, Г.Моононцагаан, Т.Энхтуяа, шүүгчээр Н.Адьяа, Б.Сайханцэцэг, С.Оюунгэрэл, Д.Гарамханд, Б.Сүхгомбо, Г.Болормаа, Д.Цэрэндолгор, Ц.Үнэнбат, Ж.Батхүү тогтоол гүйцэтгэлийн ахлагчаар Н.Пунцагнамжил, тогтоол гүйцэтгэгчээр Ш.Пүрэвжав, Н.Сандаг, Н.Шижирбаатар, Л.Ган-Эрдэнэ, Н.Гомбо, Н.Мөнхбайгаль, Н.Батбэх, Б.Гантулга, А.Эрдэнэжамц, Ю.Жаргалсайхан, Д.Баатарчулуун, Л.Батсайхан, Ж.Цагаанхүү, Н.Эрдэнэ-Очир, Д.Ганбаатар, Ш.Жаргалсүрэн, Г.Буянхишиг, З.Бямбасүрэн, Н.Цэрэндорж, М.Болдбаатар, С.Цогтгэрэл, А.Ганбаатар, Н.Гомбо, шүүхийн харгалзагч Д.Наранбаатар нарийн бичгийн даргаар Ж.Аюуш, Б.Бадамханд, Н.Наранцэцэг, няраваар Ш.Дулмаа, Б.Мөнхгэрэл, Д.Сарантуяа, Г.Эрдэнэтогоо, О.Энхзул, жижүүрээр Д.Тамара, Н.Балдан-Ёндон, Ч.Нацаг, Л.Осоржамаа, Л.Оюунчимэг, Ц.Оюунчимэг, Б.Зоригтбаясгалан, Н.Наранчимэг, А.Төмөрзандан, Н.Балтав, Ч.Ганхуяг, жолоочоор Г.Болдбаатар, Ш.Ганбаатар, Л.Очирбат, Ж.Төмөрбаатар, Ц.Жаргалсайхан, А.Дашхүү, Г.Энхсаруул, Н.Батчулуун,
1991 онд аймгийн шүүхийн даргаар Ч.Сүрэнжав, орлогч даргаар Ж.Энхчулуун, шүүгчээр Б.Сүхгомбо, Д.Цэрэндолгор, Н.Адьяа, Б.Сайханцэцэг, Г.Тэгшсуурь, Ц.Үнэнбат, Г.Болормаа, Мөнхбаяр нарын зэрэг хүмүүс тус тус ажиллаж байсан байна.
Аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 он хүртэл Ж.Энхчулуун, 1995 оноос 2001 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл Б.Баатар, 2002 оны 01 сарын 03-ны өдрөөс 2012 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл Н.Лхагвадорж, 2012 оны 4 сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Н.Сүхбаатар, 2012 оны 12 сарын 12-ны өдрөөс 2013 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл Ц.Оч, шүүгчээр 1993 оноос Б.Сайханцэцэг, Д.Түдэв, 1995 оноос А.Батбаяр, 1999 оноос Д.Цэрэндолгор нарын зэрэг шүүгчид ажиллаж байсан ба 2000 оны 03 сарын 03-ны өдрөөс Б.Сүхгомбо, 2007 оны 03 сарын 23-ны өдрөөс Б.Дэнсмаа, 2008 оны 03 сарын 10-ны өдрөөс О.Баатарсүх нар нь давж заалдах шатны шүүгчээр ажиллаж байна.
Сум дундын шүүхийн анхны ерөнхий шүүгчээр (1993 оноос хойш) н.Энхжаргал, 1994 оны 7 сараас 1996 оны 5 сар хүртэл Б.Сүхгомбо ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр, үүний дараа 1996 оны 8 сараас 2007 оны хооронд Б.Дэнсмаа ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчээр П.Цэцэгдулам, Н.Адъяа, Г.Болормаа, Б.Болд, И.Боролзой, О.Баатарсүх, Д.Цэрэндолгор, Х.Оюунжаргал, Д.Ганзориг, Л.Цэрэндулам, Р.Булган, Н.Батчимэг, нарийн бичгийн даргаар Ч.Мөнхтунгалаг, Х.Саранцэцэг, Г.Дуламсүрэн, Г.Буянхишиг, Р.Бадмаа, С.Байгалмаа, Арвинтариа, Г.Дуламсүрэн, Г.Баярт, Ж.Оюунцэцэг, С.Батжаргал нар ажиллаж байв.
1999 оны 04 сарын 22-ны өдрийн “Монгол Улсын шүүх байгуулах тухай” хуулиар Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийг Сум дундын 1 дүгээр шүүх, Сум дундын 2 дугаар шүүх нэртэйгээр Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх сумдыг харьяалах Сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулж 2000 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагааг явуулж иржээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчээр Г.Болормаа, шүүгчээр Н.Адъяа, А.Энхбаатар нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан бол одоо тус шүүхэд ерөнхий шүүгч Т.Болормаа, шүүгчээр Байгалмаа, М.Энхмандах, Р.Батбаяр нар ажиллаж байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн анхны ерөнхий шүүгчээр 1996-2007 оны хооронд Б.Дэнсмаа, 2007 оноос 2013 оны 1 сар хүртэл Д.Ганзориг нар ажилласан бөгөөд шүүгчээр П.Цэцэгдулам, О.Баатарсүх, Х.Оюунжаргал, Л.Цэрэндулам, Р.Булган, Н.Батчимэг, Л.Уянга, Ц.Дайрийжав, шүүгчийн туслахаар С.Саранцэцэг, Н.Батцэцэг, н.Ураннавч, П.Амаржаргал, Ц.Эрдэнэчулуун, П.Туяа, П.Нансалмаа, н.Батбаатар, Э.Одонтунгалаг, н.Баярцэцэг, н.Батцоож, Л.Наранчимэг, Б.Жавхлан, М.Пүрэвсүрэн, Х.Болорцэцэг, Б.Шинэбаяр, мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр Г.Дэлгэрцэцэг нар ажиллаж байжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг батлан гаргаж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр манай улсад анх удаа дагнасан шүүх байгуулагдаж Хэнтий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан.
Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийн дагуу Хэнтий аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэхэд, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Шүүхийн тухай хуульд заасны дагуу Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Лхагвадорж хавсран ажиллаж, анхных нь шүүгчээр Д.Чанцалням, Ц.Эрдэнэчулуун, П.Одсүрэн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 98 дугаар зарлигаар томилогдон ажилласан байна.
Хан Хэнтий нутагт шүүх байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Балжмаа, шүүгчээр Г.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ, шүүгчийн туслахаар 2004-2011 онд Д.Оюунцэцэг, 2012-2013 онд Б.Шинэбаяр нар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Э.Лхагватөмөр ажиллаж байна.
2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүх нь Давж заалдах шатны тойргийн журмаар буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг харъяалан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нэртэйгээр, Дорнод аймагт төвлөрөн, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн нэртэй болж өөрчлөгдөн ажиллаж байгаад, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх одоо Чингис хотноо байршиж үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус шүүхэд Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгчээр Б.Сүхгомбо, Я.Алтаннавч, шүүгчийн туслах Б.Алтансувд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Шүүх байгуулах тухай” Монгол улсын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар Сум дундын 28 дугаар шүүх байгуулагдан ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр шүүгч Д.Ганзориг нь 2014 оны 12 сар хүртэл ажилласан ба 2014 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн тус шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Мөнхтулга, шүүгчээр Л.Цэрэндулам, Л.Уянга, С.Оюунчимэг, Ж.Болдбаатар нар ажиллажээ.
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар дагнасан шүүх болон Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулагдан шүүн таслах ажиллагааг явуулж байна.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдан 3 шүүгчийн орон тоотой шүүн таслах ажиллагааг явуулж ерөнхий шүүгчээр Ц.Мөнхтулга, шүүгчээр Д.Ганзориг, Э.Одхүү, шүүгчийн туслахаар Н.Энхзул, М.Сайнболд, нарийн бичгийн даргаар
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх байгуулагдан 3 шүүгчийн орон тоотой шүүн таслах ажиллагааг явуулж ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Цэрэндулам, шүүгчээр Т.Бадрах, шүүгчийн туслахаар Э.Оюун-Эрдэнэ, А.Цэрэндулам, Т.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар ажиллаж байна.
1926 оны 8 дугаар сарын 13 өдөр
Эрүү, иргэний хэргийн таслан шийтгэх газруудын бөгөөд бүтэц, орон тоо
....Аймгийн шүүн таслах газрууд болвоос мөн хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлийн 4 ангийн дотор бүхий дурьдсан эрүү ба иргэн аливаа хэргүүдийг таслан шийтгэх бөгөөд орон тоо нь
Орон тоо |
Тэргүүн түшмэл |
Туслах бөгөөд оролцогч |
Нарийн бичгийн дарга |
Жинхэнэ бичиг
|
Морьтой зарлага |
Галч |
Хүний тоо
|
1 |
1 |
2 |
5 |
1 |
1 |
Зэрэг дугаар
|
9 |
13 |
13 |
15 |
19 |
55 |
Цалин төгрөг
|
13 |
20 |
20 |
55 |
45 |
50 |
Шүүх яамны улсын 2 дугаар их хурлын тогтоол ёсоор хошуу аймаг зэрэг газруудыг нийлүүлэн ихээхэн анги болгон байцаагч түшмэд суулгах учир тэдний тус тусын эрхлэх газрын хил хязгаарыг тогтоох нь
Дөрөв. Хэнтий уул аймгийн шүүн таслах газар суулгах байцаагч болвоос мөн газар ба Өндөрхаан, Биндэрхаан, Галшар, Дархан, Сансар, Дашбалбар, Батноров-Уул /Хэрлэн, Онон буриад хошууд/
Тав. Мөн аймгийн Баянтүмэнд суух байцаагч болвоос мөн хошуу ба Амгалан, Батхаануул /Олз голын хошууд Жалханз хутагтын шавь/
Зургаа. Мөн аймгийн Зотол хаанд суух байцаагч болвоос мөн хошуу ба Халх гол, Матад, Мөнххаан, Баянмөнх /Дарьганга уулын хошууд Ёогдор хутагтын шавь/