“Хуульчдын про боно өдөр 2019” арга хэмжээг 2019 оны 05 сарын 01-ны өдөр “Эвт” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулан ажиллалаа.

2019-05-03    |   302

Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах нээлттэй ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, шүүгчийн туслахууд, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч нар нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллүүдийг иргэдэд хүргэн, 2019 оны 1-р улирлын  шүүн таслах ажиллагааны талаар болон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаарх нийт 10 төрлийн гарын авлага материалыг бэлтгэн тараалаа. Иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч  бүрдүүлбэр хангасан өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авах үйлчилгээг үзүүллээ.

 

. . .