ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-05-31 | 234Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28–ны өдөр батлагдсан дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд, Эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдаж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар, Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар батлагдсантай холбогдуулан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл, хэрэглэх, тээвэрлэх, борлуулах гэмт хэргийн талаарх сэдвүүдээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.