“ОЛОН НИЙТЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ ТУХАЙ”

2021-02-25    |   227

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 14 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна.

Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхлүүлж байгаа тул холбогдох мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / maral@judcouncil.mn / хаягаар эсхүл баталгаат шуудангаар ирүүлнэ үү.

Жич: Өргөдөл, гомдолд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

  1. Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах хаяг /цахим шуудангийн хаяг/, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурсан байх;
  2. Өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.

 

      Холбогдох утас: 7000-8037

 

 Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

. . .