Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудад зориулан сургалт зохион байгууллаа.

2022-11-18    |   198

           Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад  байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах, хамт олны эерэг хандлагыг төлөвшүүлж, хөгжүүлэх зорилгоор 2022 оны 11 сарын 16-ны өдөр хуульч Ц.Азбаярыг урьж  сургалт зохион байгууллаа.  

            Сургалтыг “Харилцаа хандлага“, “Хамтын манлайлал”, “ Цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт” гэсэн сэдвийн хүрээнд орчин үеийн төрийн албан хаагчдад тавигдаж буй шаардлага, эерэг харилцаа  амжилтын үндэс, ажлын байран дээрх харилцааны ур чадвар, манлайлал ба багаар ажиллах, цагийн төлөвлөлт, ажил амьдралын баланс, цагийн менежментгүй байсны алдаа, хор уршиг, цагийн удирдлагын матриц, ажил ба амьдралыг хэрхэн төлөвлөх талаар явуулсан нь хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй  сургалт боллоо.

. . .