ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ДАХЬ ХҮНИЙ ЭРХ СЭДВЭЭР ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
2024-01-12 | 573Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймгийн Прокурорын газар, Хэнтий аймгийн цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр, Б.Ууганбаяр , Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Бямбасүрэн нар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар“ тус тус илтгэл тавьж , Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа “Эрүүгийн хэрэг нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх анхаарах асуудал”, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Батдэлгэр “Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, илрүүлэлт онцлог шинж” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой боллоо.