“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-01    |   255

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгт Хэнтий аймаг дахь Анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Монголын хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар, Хэнтий аймгийн Прокурор газар,  Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хэнтий аймаг дахь Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд оролцлоо. 

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд Анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зээлийн төлбөр гаргуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах зэрэг нэхэмжлэлийг шүүхэд хэрхэн гаргах, бүрдүүлэх баримт материал болон шүүхийн архивын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулга, боршур зэргийг тарааж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.


. . .