"ЧИ ГАНЦААРАА БИШ, БҮҮ ӨНГӨРӨӨ БҮҮ НУУГД" СЭДВЭЭР ДУНД АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-13    |   179

Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос санаачлан хорооны гишүүн байгууллагууд аймгийн Прокурорын газар, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Бор-Өндөр 2 ОНХ, Хүүхдийн элч хамтран хүүхэд өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлаар "Чи ганцаараа биш, бүү өнгөрөө, бүү нуугд" сэдвийн хүрээнд хуулийн мэдлэг олгох анги бүрчилсэн сургалтийг зохион байгууллаа. Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газар нь "Хэрлэн нэгдүгээр" сургуулийн 8-9-р ангийн 245 сурагчдад гэмт хэргийн ойлголт, эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам,эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг танилцуулж, сурагчдын асуултад хариулж хууль эрх зүйн мэдээлэл өгч ажиллалаа.

. . .