ҮЗҮҮЛЭН ШҮҮХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-21    |   258

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Хэрлэн лаборатори 1 дүгээр сургууль, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль, Хэрлэн 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүдийг шүүхийн байранд урьж, эрх зүйч мэргэжил болон хуульч, шүүгчийн албан тушаалын онцлогийн талаарх мэдээлэл хийлээ.

Мөн шүүхийн захиргааны ажилтнууд шүүх хуралдаан зохион байгуулж сурагч хүүхдүүдэд шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа. Урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн төгсөх ангийн дүү нартаа удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсч, эрх зүйч мэргэжил эзэмшин сайн хуульч болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан хүсэн ерөөлөө.


. . .