МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ-ХИШИГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-05-30 | 254Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ-ХИШИГ ӨДӨР"-ийн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Хэнтий аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий сурагчдад шүүхийн байрыг танилцуулан, Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн бүтэц орон тооны талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгч, ирээдүйн мэргэжил сонголтод нь амжилт хүслээ.
. . .