Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан хаагчид үндэсний бичгийн дунд шатны сургалтад хамрагдаж эхэллээ.

2024-10-28    |   149

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан  “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газар Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран үндэсний бичгийн дунд шатны сургалтыг эхлүүллээ. Тус сургалтад Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан хаагчид хамрагдаж эхэллээ.

. . .