ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНХУТАГ СУМАНД АЖИЛЛАВ

2024-11-07    |   109

 

    2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий болон шүүхийн захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн Баянхутаг суманд ажиллалаа.

         2024-2025 онд тус сумаас Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг сэдвээр, Хэнтий аймаг дахь шүүхүүдийн 2024 оны 03-р улирлын шүүн таслах ажиллагаа, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаарх танилцуулга, мэдээллийг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Оюун-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа нар хүргэж гарын авлагаар хангаж иргэдийн сонирхсон асуултад хариулж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .