“АХМАДАА СОНСЪЁ”- УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ
2024-11-12 | 65Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газар, ахмадын зөвлөл хамтран "АХМАДАА СОНСЪЁ" Өглөөний цай–чөлөөт уулзалт, ярилцлагыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Уг уулзалт ярилцлагад ахмад шүүгч, ажилтнууд хүрэлцэн ирж залуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хэргийн материалтай хэрхэн танилцах талаар өөрийн ажлын туршлага, мэдлэг чадвараасаа хуваалцсан нь үр дүнтэй боллоо.
Мөн ахмад шүүгч Б.Дэнсмаа “Хүн төвтэй хөгжлийн онол, сэтгэлгээний эрх чөлөө” сэдвээр мэдээлэл өгч харилцан ярилцав.
Уулзалт ярилцлагын үеэр Шүүхийн тамгын газар ахмадын зөвлөл хамтран ажиллах талаар санал солилцов.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .