Нэхэмжлэлийн загварууд

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН  ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                                 ...сум                                                            

Нэхэмжлэгч:  сумын 5-р баг, 1-23-254 тоотод оршин суух Жав овогтой Тунгалагийн Өлзиймаа Утас: 9904….

Хариуцагч:   аймгийн сумын 2-р баг, 1-6-204 тоотод оршин суух Харваачин овогтой Болдын Дэмбэрэл Утас: 8832….

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваах тухай.

Нэхэмжлэлийн утга: Миний бие нь Дэмбэрэлтэй 2005 онд танилцаж, дотносон, 2006 онд гэр бүл болсон. 2006.10.07-нд хүү Батыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Дэмбэрэл нь архи ууж, агсан тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан ба сүүлийн үед байнга архи ууж, зодож, хүүхэд бид хоёрыг гэрээсээ хөөж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ.

Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, бидний дундын эд хөрөнгийг хувааж өгнө үү.

 Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан/
  3. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан/
  4. Хүүхэд ЕБ-ын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  5. Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт
  6. Өрхийн эмчийн тодорхойлолт
  7. Эд хөрөнгийн үнэлгээ / эд хөрөнгийн үнэлгээний дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө/
  8. Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт
  9. Нэхэмжлэл – 2%
  10. Бусад баримт

Нэхэмжлэл гаргасан:………………………./Т.Өлзиймаа/

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2020.01.01                                                                                                                       Хэрлэн сум

         Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

         Хариуцагч : Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа миний бие нь 1990 онд Д.Гантулгатай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.Дорж, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин Г.Гантуул нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Гантулгыг хүү Г.Дорж, охин Г.Гантуул нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж /70 200 төгрөг/ төлсөн баримт /Төрийн банк /

3. Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа,

 сургуулийн тодорхойлолт

4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь

5. Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

6. Багийн засаг даргын тодорхойлолт

/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                            Хэрлэн сум

              Нэхэмжлэгч: Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988

            Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг "000” ХХКомпаний захирал: Д.Гантулга /РД:/ утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг хангуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би "000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан.

Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.

"000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч "тантай гэрээ байгуулсан хүн ажлаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул "000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2."Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 хувь

3. Улсын тэмдэгтийн хураамж /…….. төгрөг/ төлсөн баримт /Төрийн банк /

4. Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын хуулбар -1 хувь

5. Морин хуур хийхэд зарцуулсан бараа материалын тооцооны хуудас- 1 хуудас

6. Гэрээний дагуу 108 морин хуур хүлээлцсэн акт- 1 хувь

7. Бусад нотлох баримтууд

8. Нийт … хуудас материал хавсаргав

/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                            Хэрлэн сум

            Нэхэмжлэгч:Боржигон овогт Амарын Баттуяа, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Хийдийн 303-303 тоот оршин суух Утас: 99889988 /нэхэмжлэгч нь ААН, Албан байгууллага байгаа тохиолдолд Итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө нэхэмжлэхээ гаргасан байна

Хариуцагч: Боржигон овогт Дашийн Гантулга Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 баг Булаг 202-202 тоот оршин суух Утас: 99889988

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Баттуяа би Д.Гантулгатай …. оны … дугаар сарын ….-ны өдөр "Зээлийн гэрээ” байгуулан …… төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар …. оны …-р сарын ….-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Гантулга нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож … хоногийн алданги, үндсэн зээлийн …… төгрөг, түүний хүү болох …. төгрөгийн хамт нийт …. төгрөгийг хариуцагч Д.Гантулгаас гаргуулан өгнө үү.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн …. төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж /Нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хамаарч төлөгдөх/

3. "Зээлийн гэрээ”-ний 1 хувь

4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

5. Бусад нотлох баримтууд

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Анхаарах зүйлс !!!

1. Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиолдолд төлөөлөгчийн гарын үсгээр нэхэмжлэл гаргасан байх.

2. Нотлох баримт буюу зээлийн гэрээнүүд тамга тэмдэг гүйцэт дарагдсан байх

3. Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас 20 см зайтай үлдээж бичнэ үү.

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг /А.Баттуяа/

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ  ГАРГАХ НЬ

2020.01.01                                                                                                                    Хэрлэн сум

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 10-5 тоотод оршин суух, Боржигон овогт Норовын Энхээ /РД:66052501/ Утас: 98999901

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие Н.Энхээ 1966 онд Хэнтий аймагт төрсөн. Миний бие 1984 оны 7 сарын 26-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Чандаганы САА-д туслах ажилтнаар, 1987 оны 3 сараас 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар тус тус ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1984 оны 7 сарын 26-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Чандаганы САА-д туслах ажилтнаар, 1987 оны 3 сараас 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуулийн дотуур байрны угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан:                  Н.Энхээ

            Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 1 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөгийг Төрийн банкны 100180000941 тоот дансанд тушаана/
  3. Архивын лавлагаа /Ажилд орсон гарсан тушаал болон цалингийн цэс/, архиваас лавлагаа гараагүй тохиолдолд энэ талаарх Архивын тодорхойлолтыг хавсаргана.
  4. Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт
  5. Иргэний цахим үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  6. Цэргийн батлахын хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  7. Бусад нотлох баримт /тухайн онуудад ажиллаж байхдаа авч байсан баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийн хуулбар/
  8. Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР 1Б маягт
  9. Цалингийн түүвэр
  10. Нийгмийн даатгалын бөйгууллагаас Зөвлөмж бичиг
  11. Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
Огноо                                                                                                                               Хэрлэн сум 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг ………………. сум …-р баг, …. дугаар байрны............ тоотод оршин суух, Боржигон овгийн Лувсан Болд, Харилцах утас : ......... / гэр /.......................... / гар утас/ /ажлын газрын хаяг/

Хариуцагч: Хэнтий аймаг ……… сум ………-р баг..........ийн ...... тоотод суух, Амар овогтой Наран, Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас / /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн шаардлага: ....................... төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Наран нь 2004 оны 4-р сарын 28-ны өдрөөс 2005 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар 10 хувийн хүүтэй 990.0 мянган төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд, хариуцагч А.Нарангаас үндсэн зээл болох 990.0 төгрөг, хүү 1015.2 төгрөг, нийт 2005.2 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

1. Нэхэмжлэл 2% 
2. Гэрээ /дансаар шилжүүлсэн бол дансны хуулга/ 
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  /Нэхэмжлэх мөнгөн дүнгээс хамаарч УТХ-мж төлөгдөх болохыг анхаарна уу/,  /Улсын тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэхийг аймгийн төвд бол мэдээлэл лавлагааны мэргэжилтэнгээс, сумдад бол татварын хэлтсийн мэргэжилтэнгээс авна уу/   

4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

5. Багийн Засаг даргын тодорхойлолт

6. Нэхэмжлэгч тал нь байгууллага байгаа тохиолдолд байгууллагын гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон даргын тоот, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх/

7. Банкны хувьд барьцаат хөрөнгийг нэг бүрчлэн дурьдаж бичсэн байх,

Нэхэмжлэл гаргасан: \гарын үсэг\ Лувсангийн Болд

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө.